ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААН ДАХЬ ШИНЭ ОРОЛЦОГЧ

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААН ДАХЬ
ШИНЭ ОРОЛЦОГЧ БУЮУ БЕНЕФИЦИАР ӨМЧЛӨГЧИЙН
ТУХАЙ ОЙЛГОЛТ

Эдийн засгийн хөгжлийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор санхүүгийн олон төрлийн хэрэгслийг нэвтрүүлж хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага гарсны дагуу 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталсан.2 Шинэчлэн батлагдсан хуулиар иргэний эрх зүйн харилцаанд шинэ үйлчилгээ, нэр томьѐо, ойлголтнэвтэрсэн нь суурь үнэт цаасыг хадгалах үнэт цаасны хадгаламж буюу кастодиан банк, үнэт цаасны номиналь эзэмшигч болон бенефициар өмчлөгчийн талаарх ойлголтууд бөгөөд суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг болон бусад төрлийн үүсмэл үнэт цаас гаргах боломжийг нээсэн нь зах зээл дээр арилжиж буй бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад олон төрлийн сонголтыг санал болгосон давуу талтай3.
“Номиналь эзэмшигч” гэж үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч бус зохицуулалттай этгээдийг хэлдэг4 бол “Бенефициар5 өмчлөгч” гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгчийг хэлнэ6. Номиналь болон бенефициар өмчлөгчийн харилцаагүнэт цаасны зах зээлд оруулснаар гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид
1 Шүүхийн судалгаа, мэдээллийн төвийн судлаач, референт Д.Энхгэрэл
2“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
3М. Сура “Үнэт цаасны өнгө зассан хууль” нийтлэл; news.mn цахим хуудсанд өгсөн ярилцлага, холбоос: http://economy.news.mn/print/content/145962.shtml.
4Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 4 дүгээр зүйл, 4.1.25 дэх хэсэг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 5 Beneficium гэсэн латин үгнээс гаралтай үг бөгөөд энэ нь benefit -ашиг, favor-хишиг, service-үйлчилгээ, privilege-давуу эрх, right-эрхгэсэн утгатай байна. цахим холбоос http://www.latinwordlist.com/latin-words/beneficium-2621295.htm. Академич С. Нарангэрэлийн “Эрх зүйн эх бичиг” толь бичигт “Бенефициар гэдэг нь ашиг ологч…” гэсэн ерөнхий утгаар тайлбарласан байна. С. Нарангэрэл “Эрх зүйн эх бичиг” толь бичиг, УБ, 2008.
6Мөн хуулийн 4 дүгээр зүйл, 4.1.26 дэх хэсэг.
2
манай улсын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлсэн гэж
мэргэжлийнхэн үзэж байна7.
Түүхийн үүднээс үүслийг нь авч үзвэл бенефициар өмчлөгчийн
талаарх ойлголт XII зуунд Английн эзэнт гүрний үед цэрэг, дайчид буюу
газрын жинхэнэ өмчлөгчид олон жилээр аян дайнд мордохдоо өөрийн өмч
хөрөнгийг арчлан хамгаалах үүргийг хамжлага, зарц нартаа үлдээдэг
байснаас үүсэлтэй гэж үздэг 8 бөгөөд нийтийн эрх зүйн бүлийн улсуудад
итгэлцлийн харилцаа буюу trust law нэрээр хэдийнэ танил болсон ойлголт
юм. Сонгодог утгаараа “бенефициар өмчлөгч” гэдэг нь өөрийнх нь нэрийн
өмнөөс харилцаанд оролцож буй этгээдийг хянаж буй жинхэнэ өмчлөгч9 бол
энгийнээр тодорхойлвол тодорхой хөрөнгө, үнэт цаасны өмчлөгч
өөрийн хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлж,хөрөнгийг шилжүүлэн авсан
этгээд эзэмшилдээ байлган захиран зарцуулсны үр дүнд бий болсон
үр шимийг уг хөрөнгийг жинхэнэ өмчлөгчид шилжүүлэх харилцаа юм10.
Бенефициар өмчлөлийн гол онцлог бол өмчийн үр шимийг хүртэх эрх,
өмчийг захиран зарцуулах эрх нь тус тусдаа этгээдүүдэд хадгалагдаж,
өмчийн хууль ѐсны өмчлөгч, жинхэнэ өмчлөгч гэсэн ойлголтууд
ялгаатай агуулгаар ойлгогддог байна 11 . Хууль ѐсны өмчлөгч гэж
тухайн хөрөнгийг өөрийн ашгийн төлөө бус хөрөнгийн үр шим,
ашгийгхүртэгч этгээдийн /cestue que trustent 12 / төлөө өмчлөлдөө
байлгаж буй этгээд 13 гэж тодорхойлсон бол жинхэнэ өмчлөгч бол
бенефициар өмчлөгч юм.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд шинээр орсон хадгаламжийн
бичиг, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, үнэт цаасны итгэмжлэн
7 Монголын Хөрөнгийн Биржийн 2013.05.24-ний өдрийн мэдээлэл; МХБ-ийн албан ѐсны цахим
хуудас, холбоос: http://www.mse.mn/news/show/id/598.
8Мөн номын 18 хуудас
9 Emile van der Does de Willebois, Emily M. Halter and others “How the corrupt use legal structures to
hide stolen assets and what to do about it” 2011, p 19.
10Б. Алтанзул “Бенефициар өмчлөгчийн эрхийг хамгаалах нь” магистрын дипломын ажил; УБ, 2014.
11Мөн номын 18 дугаар талд
12“ Итгэлцлэлээс ашиг хүртэгч этгээд” (beneficiary of a trust, one who will benefit from the trust)
тайлбараас. цахим холбоос http://www.dictionarist.com/cestuis+que+trustent
13Мөн номын 18 дугаар тал.
3
удирдах ажиллагааг ерөнхий агуулгаар авч үзвэл итгэлцлийнхарилцаа буюу
бенефициар өмчлөгч оролцох харилцаа юм. Үнэт цаасны итгэмжлэн
удирдах ажиллагаанд бенефициар өмчлөгч буюу жинхэнэ өмчлөгч нь
зөвхөн гэрээнд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд
итгэмжлэгдсэн өмчлөгч нь үнэт цаасыг захиран зарцуулах бүх эрхийг
эдэлдэг 14 . Хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгө оруулалтын бодлогын
хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн
компани үр ашигтай хөрөнгө оруулалт хийх ажиллагаа бөгөөд хөрөнгө
оруулалтын үр ашгийг бенефициар хүртэх боломжтой харилцаа 15 ,
“хадгаламжийн бичиг” бол хадгаламжийн бичиг гаргагч нь суурь үнэт цаасыг
үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад
хадгалуулсны үндсэн дээр өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих
зорилгоор гаргасан үнэт цаасыг хэлнэ. Хадгаламжийн бичиг гаргагч нь суурь
үнэт цаас гаргагчийн даалгавар гүйцэтгэгч, суурь үнэт цаасны номиналь
эзэмшигч16байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд бенефициар өмчлөгчийн
асуудлыг санхүүгийн олон төрлийн харилцаатай уялдуулан зохицуулсан
боловч уг ойлголт Монгол улсад огт байгаагүй гэвэл өрөөсгөл дүгнэлт.
Иргэний хуулийн 406 дугаар зүйлд Хөрөнгө итгэмжлэх гэрээний
зохицуулалтыг тусгаж, 406 дугаар зүйлийн 406.6-д “итгэмжилсэн хөрөнгөөс
олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө” гэж заасан нь бенефициар
өмчлөгчийн агуулгатай тохирч байна. Үүнээс гадна Иргэний хуулийн 101
дүгээр зүйлийн 101.6 дэх хэсэгт “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ17 бусдад
шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн
зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу
14Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 40 дүгээр зүйл. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны
24 дугаарт нийтлэгдсэн.
15Мөн хуулийн 18, 32 дугаар зүйл.
16Мөн хуулийн 4.1.12, 13 дугаар зүйл.
17Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн ерөнхий агуулгыг нь тодруулбал: өмчлөгч нь бусдын эрхийг
зөрчихгүйгээр хуулийн хүрээнд өөрийн өмчийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран
зарцуулах, халдлагаас хамгаалах эрхийг баталгаажуулж өгсөн. Тэгэхээр тус агуулгыг 101.6-тай
холбож ойлговол өмчлөгч өөрийн бүх эрхээ бусдад шилжүүлэх боломжтой гэсэн санааг агуулж
байна.
4
эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй 18 ” хэмээн заасан нь
судлаачийн зүгээс тус заалт нь бенефициар өмчлөгчийн харилцааг
зохицуулсан заалт гэж дүгнэж болохуйц бөгөөд бенефициар өмчлөгчийн
үндсэн шинж болох өмчлөгч өмчлөх эрхээ алдахгүйгээр захиран зарцуулах
эрхээ эрх шилжүүлэн авагчид шилжүүлэх боломжийг олгосон байна. Харин
Иргэний хуулийн тайлбарт “…[Ө]мчлөгч нь өмчлөх эрхээ алдахгүйгээр энэ
эрхээ өөр этгээдэд эзэмших, ашиглах эрхээ шилжүүлэх боломжтой гэхдээ
энэ харилцаанд 101.6 дугаар зүйлд ингэж заах нь утгагүй, … мөн захиран
зарцуулах эрхийг өмчлөх эрхээс салгах боломжгүй, … . Иргэний хуулийн
101.6-г хэрхэн ойлгох талаар Монголын хууль тогтоогчид болон шинжлэх
ухааны зүгээс шийдвэрлэх шаардлагатай байна19” гэж тайлбарлан орхисон
нь практикт тус заалтыг хууль хэрэглэгчид хэрхэн ойлгожхэрэглэх нь бүрхэг
хэвээр байна. Мөн бүх эрхээ эрх шилжүүлэгчид шилжүүлсэн тохиолдолд
өөрийн өмчлөх эрхээ хэрхэн хамгаалах талаарх зохицуулалт нь орхигдсон
байна.
Дээрхээс гадна Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт
“Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг
зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн
зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах
эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаална” гэж заасныг нарийвчлан үзвэл
“Өмчлөгч гэж өөртөө захиран зарцуулах эд хөрөнгөтэй субьектийг хэлнэ” гэж
тодорхойлж болох тул өмчийн эрх зүйн харилцаа нь өөрийн өмчийн
харилцаанд зөвхөн үр шим хүртэх эрхтэй бөгөөд хөрөнгөө эзэмшилдээ
байлгах, захиран зарцуулах, эзэмших эрх нь хязгаарлагдсан бенефициар
өмчлөгчид үйлчлэх эсэх, үйлчилбэл хэрхэн үйлчлэх, тус өмчлөгчид эрх зүйн
хамгаалалт бий эсэх нь ойлгомжгүй байна. Учир нь бенефициар өмчлөгч нь
өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн хамгаалалт буюу өмчийн шаардах
эрхийн урьтач нөхцөл болох “хууль ѐсны өмчлөгч” байхыг хангаж чадахгүй
18 Монгол улсын иргэний хууль, 2002, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт
нийтлэгдсэн.
19Ё. Кают, Э. Шпанглер нар “Монгол улсын иргэний хуулийн тайлбар” УБ, 2010 , 178 дугаар тал.
5
тул өмчийн эрх зүйн хүрээнд эрхээ хамгаалж чадах эсэх нь тодорхойгүй20 ба
энэ нь Монгол улсын иргэний эрх зүйн харилцаанд жинхэнэ өмчлөгч гэж
хэнийг хэлэх талаар нэр томьѐоны тайлбар, ер нь тийм төрлийн ойлголт
байхгүйтэй холбоотой.
Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудад жинхэнэ
өмчлөгч, хууль ѐсны өмчлөгч, бенефициар өмчлөгч, итгэмжлэгдсэн өмчлөгч,
номиналь эзэмшигч гэсэн олон нэр томъѐонууд орж ирсэн ч итгэмжлэгдсэн
өмчлөгч нь номиналь эзэмшигч мөн эсэх, жинхэнэ өмчлөгч нь хууль ѐсны
өмчлөгч мөн эсэх, эдгээр нь хоорондоо юугаараа ялгаатай зэргийг нэг мөр
болгоогүй байна. Мөн Иргэний эрх зүйн харилцаанд шинэ төрлийн
харилцаа орж ирсэн нь хөрөнгө оруулагчдыг амжилттайгаар татан үнэт
цаасны зах зээл дээр мэргэжлийн зохицуулалттай этгээдүүд үйл ажиллагаа
явуулан үр ашгийг нь хөрөнгө оруулагчид хүртэх боломжийг олгож байгаа ч
хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь тэдний эрхийг цогц байдлаар
хамгаалж чадсан гэж хэлэхэд эрт байх бөгөөд өөрийн үндэсний эрх зүйн
тогтолцоонд тус харилцааг бүрэн нутагшуулах, бенефициар өмчлөгчийн
эрхийг үр нөлөөтэй хамгаалах асуудлыг цогц байдлаар зохицуулах
шаардлагатайгаас гадна тус харилцаанаас үүсэх давхар татварын асуудал,
зөрчилдөөний хэм хэмжээ зэргийг зохицуулах эрх зүйн орчин үгүйлэгдсэн
хэвээр байна.
20Б. Алтанзул “Бенефициар өмчлөгчийн эрхийг хамгаалах нь” магистрын дипломын ажил; УБ, 2014.

Татаж авах

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн