КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙН СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЭЛЦЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙН СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЭЛЦЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Түлхүүр үг: Компанийн эрх зүй, сонирхлын зөрчилтэй хэлцэл, зонхилох хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, нэгдмэл сонирхолтой этгээд, эрх бүхий этгээдийн үүрэг, өөртэйгөө хийх хэлцэл, таннелинг, дотоод мэдээллийг ашиглаж арилжаанд орох.
Товч агуулга: Компанийн эрх зүйн сонирхлын зөрчил бүхий хэлцэл гэдэг нь компанийн дотоод мэдээлэл бүхий этгээд буюу түүнтэй хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь тухайн хэлцлийн хувьд компанийн ашиг сонирхлоос гадуур санхүүгийн шууд болоод шууд бус сонирхолтой байхыг хэлнэ.1 гэж тодорхойлох нь зүйтэй юм.
Хэн нэгэн ашиг сонирхлын зөрчлийг үүсгэх ийм харилцаанд оролцох нь ямар нэг хохирол үүсгэж болно. Иймээс учирч болзошгүй болон учирсан сонирхлын зөрчлийг урьдчилан таньж түүний учруулах эрсдлийг тооцож, ямар хэмжээний эрсдлийг хүлээн зөвшөөрч болох эсэхийг тогтоож, сонирхлын зөрчлийг хүлээн зөвшөөрч болох хэмжээнд удирддаг. Зарим тохиолдолд сонирхлын зөрчлийг зохицуулах нь хангалттай биш байх тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь гол шийдэл болж болно.
Орчин үеийн хандлагаар сайн нөхцлөөр хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүлээн зөвшөөрөх буюу хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-н зөвшөөрөл авсан эсхүл шударга ёсны стандартыг хангасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүлээн зөвшөөрч болохыг зохицуулсан байна.
Удиртгал
Хамгийн энгийн утгаар хувь хүний хувийн сонирхол (заавал мөнгөн хэлбэртэй байх албагүй), өөрийнх нь албаны үүрэг хоёр хоорондоо харшилж байгаа нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгож болно. Хүн бүрт өөрийн гэсэн хувийн амьдрал, хувийн үзэл бодол байдаг тул үүнтэй уялдан өөрийн гэсэн хувийн сонирхол ч бас байдаг. Аливаа хувийн сонирхол нь эдийн болон эдийн бус, ашгийн сонирхлыг хамтад нь багтаадаг өргөн ойлголт. Иймд тухайн хүний хувийн сонирхол нь эрхэлж буй албан тушаал, гүйцэтгэж буй ажил, үүрэгтэй нь зөрчилдөж болзошгүй нөхцөлд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үздэг.
Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтын үндсэн гол агуулга, зарчим нь “Эрх бүхий этгээд шууд болон шууд бус хувийн болон санхүүгийн сонирхол нь үнэн зөв, бие даасан шийдвэр гаргахад нь нөлөөлөхөөр байвал тухайн асуудлаар албаны байр сууриа илэрхийлж болохгүй” байх явдал юм.
1 Коннелл Фионна, Цогт.Н., Компанийн эрх зүй сургалтын гарын авлага.УБ., 2008,т-94
Нэг. Компанийн эрх зүй дэх сонирхлын зөрчилтэй хэлцлийн ойлголт, илрэх хэлбэр, эрх бүхий этгээдийн үүрэг 1.1 Ойлголт
Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг захирал болон бусад компанийн ажиллагсдын үйл ажиллагаанаас, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг олонх хувийн хувьцаа эзэмшигчээс мөн зээл олгогчийг компанийн дотоод мэдээлэл бүхий ажиллагсдаас2 хамгаалах өндөр ач холбогдолтой бөгөөд компанийн хөрөнгө оруулагчдад ч ихээхэн нөлөө үзүүлэх асуудал байдаг.
Зарим тодорхой сонирхлын зөрчил нь сайн ч муу ч үр дүнд хүргэж болох хэдий ч энэ нь тухайн хүний хараат бус байдалд саад болж байдаг. Хэн нэгэн ашиг сонирхлын зөрчлийг үүсгэх ийм харилцаанд оролцох нь ямар нэг хохирол үүсгэж болно. Иймээс учирч болзошгүй болон учирсан сонирхлын зөрчлийг урьдчилан таньж түүний учруулах эрсдлийг тооцож, ямар хэмжээний эрсдлийг хүлээн зөвшөөрч болох эсэхийг тогтоож, сонирхлын зөрчлийг хүлээн зөвшөөрч болох хэмжээнд удирддаг. Зарим тохиолдолд сонирхлын зөрчлийг зохицуулах нь хангалттай биш байх тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь гол шийдэл болж болно. Сонирхлын зөрчлийг шийдвэрлэх гол түлхүүр нь тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийх явдал юм.3 Гадаадын ихэнхи компаниуд ашиг сонирхлын тодорхой зөрчил шийдвэрлэх дүрмийг мөрдөн ажилдаг.4 Иймэрхүү дүрэм, журамд ихэвчлэн сонирхлын зөрчил гэж юуг хэлэх талаар энгийн тодорхойлолтыг өгсөн байдаг бөгөөд үүнд ажилчид өөрийн ажил үүрэгтэй харшлах, хохирол учруулах, зөрчилдөх аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх болон компанийн хөрөнгө, бүтээгдэхүүн, дотоод мэдээлэл болон бусад мэдээллийг хувийн болон өөр бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байхыг тусгадаг. Мөн болзошгүй сонирхлын зөрчлийг мэдээлэх хугацаа мөн адил тогтсон нэг ойлголттой байдаг. Ийм дүрэм журамдаа сонирхлын зөрчил үүссэн үед хэрхэн ажиллах талаар заавар, процедурыг тусгаж өгсөн байдаг.5
1989 онд АНУ-д Бизнесийн кoрпорацийн загвар акт шинэчлэгдсэн байдаг бөгөөд уг актаар захирлуудын ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлохын тулд асуулга тест оруулж болохыг заасан.
Их Британид компанийн тухай хуулийн дагуу компанийн захирлуудын сонирхлын зөрчлийг шалгадаг гарын авлага 2008 онд гаргасан байдаг.6 Энэхүү гарын авлагад компанийн нарийн бичгүүдэд хяналтын асуулгын жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд уг асуулгын дагуу захирлуудын ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгадаг ба ихэнхдээ компанийн захирлууд эрх бүхий этгээдүүд нь сонирхлын зөрчилд орж байгаа гэдгээ мэдэж тодорхойлж чаддаггүй. Энэ гарын авлагыг ашиглан Их Британий компаниуд дүрмээ 2006 оны компанийн хуулийн дагуу өөрчлөх зөвлөмж өгсөнөөр олон компани дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Уг дүрэмд “компани дүрмэндээ сонирхлын зөрчилтэй холбогдуулан хариуцлага хүлээлгэх эрх хэмжээг ТУЗ-д олгож өгсөн байх ёстой” гэж зохицуулсан байна.
Манай улс нь АНУ болон Их Британи улсын сонирхлын зөрчлийн талаарх гарын авлага болон сонирхлын зөрчлийг шалгах сорил зэрэгтэй адил бичиг баримт, үлгэрчилсэн журмыг боловсруулж хэрэгжүүлбэл компанийн хуулийн сонирхлын зөрчилтэй хэлцлийн хэрэгжилтэнд хувь нэмэр оруулах зүйтэй алхам болно гэж үзэж байна.
Нийтлэг сонирхлын зөрчилтэй хэлцлийн субьектыг дараах хүрээнд авч үздэг:
2Коннелл Фионна, Цогт.Н., Компанийн Эрх Зүй сургалтын гарын авлага.УБ., 2008, т-94
3 http://www.referenceforbusiness.com/encyclopedia/Clo-Con/Conflict-of-Interest
4 Тухайлбал Sumitomo Mitsui Financial Group “Сонирхлын зөрчилтэй холбоотой удирдлагын бодлого” гэсэн бодлоготой бөгөөд уг бодлогын дагуу сонирхлын зөрчил, сонирхлын зөрчилтэй хэлцлийг зохицуулдаг бөгөөд өөрийн цахим хуудсаараа дамжуулж энэ талаараа мэдээлэл хийдэг байна. http://smth.jp/en/coi/index.html
5http://www.referenceforbusiness.com/encyclopedia/Clo-Con/Conflict-of-Interest
6 GC100: Companies act 2006- Directors conflict of interest http://uk.practicallaw.com/8-380-1895
МУ-н компанийн хуульд дурьдсан этгээдүүд дээр нэмэгдээд компанийн дотоод мэдээллийг эзэмшигч7 компанийн ажилтан болон гадны зөвлөхүүд буюу албан үүргээ хэрэгжүүлэх, гэрээ, хэлцлийн бэлтгэл болон түүнийг байгуулах, гүйцэтгэх үе шатанд дотоод мэдээллийг олж авсан этгээд болон тэдгээрийн холбогдох этгээд нь энэхүү сонирхлын зөрчилтэй хэлцлийн субьект болдог нийтлэг ойлголт байгааг анхааран үзэж компанийн хуулинд тусгаж өгсөнөөр компани болон хувьцаа эзэмшигчид зэргийн эрх ашиг илүү хамгаалагдах боломжтой болох юм.
1.2 Сонирхлын зөрчилтэй хэлцлийн илрэх хэлбэр 8
• Өөртэйгээ хийх хэлцэл: компанийн захирал, эрх бүхий этгээдүүд нь хариуцсан ажлынхаа дагуу ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулахад өөрөө оролцож, шийдвэр гаргаж ямар нэг байдлаар ашиг олох явдлыг хэлдэг. Энэ мэт зөрчил гаргагчийг “компанийн боломжийг хууль бусаар ашиглагч”9 гэж нэрлэдэг.
• Таннелинг: компанийн зонхилох хувьцаа эзэмшигч болон өндөр түвшний удирдлагууд компанийг ашиглан хувьдаа ашиг олох зорилготой хэлцэл
• Дотоод мэдээллийг ашиглаж арилжаанд орох замаар хийгдсэн хэлцэл: компаний дотоод мэдээллийг өөртөө ашигтайгаар ашиглаж болохгүй, ялангуяа худалдааны нууцлалтай холбоотой мэдээлэл болон дотоод мэдээллийн үндсэн дээр хийх арилжаа зарим төрлийн зөрчил үүсэх нөхцлийг бий болгодог,
• Бэлэг авсаны дагуу хийх хэлцэл10: олон бизнесийн хуулиудад албан тушаалтан компанитай ямар нэг бизнесийн харилцаанд орж байгаа гуравдагч этгээдээс бэлэг авч түүнд ашигтай хэлцэл байгуулахыг хориглодог. Бэлэг нь биет болон биет бус зүйл байж болно. Биет бус зүйлд тухайлбал унааны болон буудлын зардал гэх мэт орж болно.
• Өөр байгууллагад давхар ажил эрхэлсэнээс үүсэх зөрчил11: хэрэв компанийн ажилтан, албан хаагч нь нэгээс илүү компанид ажилдаг бол тухайн ажилтаны ажиллаж буй компанийн ашиг сонирхол нь хоорондоо зөрчилдөж болохгүй.
• Гэр бүлийн сонирхолоос үүсэх зөрчил: компанийн захирлын хүүхэд, эхнэр нөхөр болон бусад ойрын төрлийн хамаатан саднаа ажилд авах явдлыг ойлгоно. Гэр бүлийн харилцаанаас үүсэх сонирхлын зөрчлийг непотизм гэдэг бөгөөд энэ нь шударга бусаар буюу үндэслэлгүйгээр цалин нэмэх болон бусад тэтгэмж олгох зэргээр тухайн этгээдэд ашигтай байдлыг үүсгэдэг сөрөг талтай.
7 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, ( 2014) 77-р зүйл
8http://www.legalmatch.com/law-library/article/business-conflict-of-interest.
9 Usurping corporate opportunities. Орчуулав.
10 Issue with gift, Орчуулав
11 Оutside employment conflict, Орчуулав
Нэгдмэл Нэгдмэл Нэгдмэл Нэгдмэл сонирхолтой сонирхолтой сонирхолтой сонирхолтой сонирхолтой сонирхолтой сонирхолтой сонирхолтой этгээд этгээд этгээд
Хувьцаа Хувьцаа Хувьцаа Хувьцаа Хувьцаа Хувьцаа эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид
Дотоод Дотоод Дотоод Дотоод мэдээлэл мэдээлэл мэдээлэл мэдээлэл мэдээлэл мэдээлэл эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид эзэмшигчид
Эрх бүхий Эрх бүхий Эрх бүхий Эрх бүхий Эрх бүхий Эрх бүхий этгээд этгээд этгээд
Өөртэйгөө хийх хэлцэл 12
Өөртэйгөө хийх хэлцэл нь компанийн хөрөнгө болон боломжийг хууль бусаар ашиглах, завших байдлаар илэрдэг бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн нэг томоохон илрэх хэлбэр юм.
1. Өөртэйгөө хийх хэлцэл гэдгийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон зонхилох хувьцаа эзэмшигч нь компанид ашиг багатай нөхцлөөр хэлцэл хийхийг хэлдэг. Өөртэйгээ хийх хэлцэл нь ихэнхдээ нэгдмэл сонирхолтой этгээдээс хөрөнгийг худалдах, худалдан авах тухайлбал гүйцэтгэх захирал нь өөрийн компаниасаа газар худалдан авах гэх мэт байдлаар илэрдэг. Гэхдээ өөр байдлаар буюу тухайн компанийг эзэмшдэг, зонхилох хувьцаа эзэмшигч болон компанийн гүйцэтгэх удирдлага тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд гэрээ хэлэлцээр хийхэд нь баталгаа гаргаж өгөх байдлаар илэрч болно. Энэ төрлийн сонирхлын зөрчил нь их ноцтойд тооцогддог.
2. Компани дээр цалин урамшууллын гэрээ хийхэд өөртэйгөө хийх хэлцлийн асуудал элбэг тохиолддог бөгөөд үүнээс зайлсхийх боломж бас бага байдаг. Гэсэн хэдий ч удирдлагын түвшний албан тушаалтан, ТУЗ-н гишүүдийн цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд бас эрсдэл байгааг үгүйсгэхгүй учир нь захирлууд өөрсдийн цалин урамшууллыг өндрөөр тогтоох явдал элбэг тохиолддог.
3. Компанийн эрх бүхий этгээд тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид санал болгосон бизнесийн боломжуудыг ашиглах явдлыг хэлдэг.
Нийтийн эрх зүйн тогтолцоотой улс оронд өөртэйгөө хийх хэлцлийг ерөнхийдөө хүчин төгөлдөр бус гэж үздэг. АНУ-н олон мужууд “аюулгүй эрэг”13 гэж нэрлэгдэх журмыг баримталж өөртэйгөө хийх хэлцлийг хүлээн зөвшөөрдөг. Үүнд: (i) ямар нэг ашиг сонирхолгүй захирлууд болон хувьцаа эзэмшигчид өөртэйгээ хийх хэлцлийн талаар мэдэж байсан (ii) хэлцэл нь компанид ашигтай шударга болсон гэсэн нөхцлүүд байгаа тохиолдолд л хүчин төгөлдөр байж болно гэж үздэг. 14
Өөртэйгөө хийх хэлцэл нь компанид хохирол учруулах үр дүн хүргэхгүй байж болох хэдий ч хэрэв шударга бус байдлыг бий болгосон бол хохирлын үндэс болдог. Өөртэйгөө хийх хэлцэл нь хэрэв тухайн хэлцлийг хийх эрх мэдэл бүхий этгээд нь ямар нэг сонирхлын зөрчилгүй, бие даасан, хараат бус байх үед гарах үр дүнтэй харьцуулахад компанид ашиг багатай байхыг шударга бус гэж тодорхойлдог. Иймч учраас сонирхлын зөрчилтэй хэлцлийн зохицуулалт нь шударга бус өөртэйгөө хийх хэлцэл хийгдэх явдлаас хамгаалахад оршдог.15
Нийтлэг эрх зүйн тогтоолцоотой орнуудад өөртэйгөө хийх хэлцлийг зохицуулсан бодит хууль тогтоомж, дүрэм журам дээр тулгуурладаг энэ талаар хуулинд бичмэл байдлаар тусгасан байдаг. Нийтийн эрх зүйн тогтолцоотой улс оронд шударга ёсны ойлголтын дагуу буюу хамгийн үнэнч байх үүргээ биелүүлсэн эсэхийг шүүхээс шалгаж тогтоож шүүхийн прецедентээр зохицуулдаг.
Таннелинг16 буюу компанийн зонхилох хувьцаа эзэмшигч, өндөр түвшний удирдлага компанийг ашиглан хувьдаа ашиг олох зорилготой хэлцэл
12 Self dealing, Орчуулав Өөртэйгөө хийх хэлцэл гэдэг нь эрх бүхий этгээд, хуульч, компанийн ажилтан нь ямар нэг төрлийн хэлцэлд орохдоо өөрийн албан тушаалаа ашиглан ( байр суурь ) өөрийн ашиг сонирхлоо тухайн итгэмжлэл өгсөн этгээд, үйлчлүүлэгч болон ажил олгогчийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж хэлцэлд орохыг хэлнэ.
13 Safe harbor, Орчуулав
14 Gregory V.Varallo, Daniel A.Dreisbach, Black Rohrbacher Fundamentals of Corporate Governance, pp-30
15 Luca Inriques, The Law on Company Director’ Self Dealing: A Comparative Analysis https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=135674
16 Tunneling, галиглав
Ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн нэг төрөл болох таннелинг нь бизнест ихэвчлэн зонхилох хувьцаа эзэмшигч болон компанийн өндөр түвшний албан тушаалтан буюу дотоод мэдээлэл эзэмшигч нь компанийн хөрөнгөөр өөрийн хувийн бизнесийн боломжийг өсгөж ашиг олохыг хэлдэг бөгөөд уг хэлцлээс компани хохирол амсаж байдаг онцлогтой. Үүнд: гүйцэтгэх удирдлагын өндөр цалин, урамшуулал, үнэт цаасны хувийг бууруулах, хөрөнгө худалдах, хувийн зээлийн баталгаа зэрэг нь таннелинг гэж тооцогддог. Үүнээс жижиг хувьцаа эзэмшигчид хохирол амсах байдал нийтлэг тохиолддог буюу тэдгээрийн хувьцааны хэмжээ багасах болон компанийн бизнесийн үнэ цэнэ буурдаг.17 Таннелинг хийсэн бол уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг. 1990-ээд оны эхний хагаст Бүгд Найрамдах Чех улсын хэд хэдэн дөнгөж хувьчлагдсан томоохон банкууд болон үйлдвэрүүд гэнэт дампуурсан бөгөөд тухайн компанийн удирдлагууд компанийн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн хувийн бизнес болон оффшор бүсэд шилжүүлсэнийг тогтоосоноор таннелинг үүссэн гэж үздэг. Таннелингийн хамгийн нийтлэг жишээ бол Төв Европын орнуудын хувьчлалын дараах үеийн их хэмжээний бэлэн мөнгөтэй байсан компанийн удирдлагуудаас хөрөнгө мөнгийг өөрсдийн хувийн компани руугаа шилжүүлсэн тохиолдлуудыг нэрлэж болно. Тухайлбал: буцааж төлөх ямарч баталгаа байхгүй маш өндөр хэмжээний зээл гаргах, гаднаас авсан үйлчилгээний үнэд хэтэрсэн өндөр хөлс төлөх,18 компанийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага өчүүхэн хэмжээний үнээр худалдах үйлдлээр таннелинг илэрдэг. Таннелинг хийсэн хүмүүс бүх үйл ажиллагаа, процедурыг хуулийн дагуу хийж тухайн таннелингийг хүсэж хийдэг онцлогтой.
Бэлэн мөнгөний таннелинг нь Тухайлбал: гүйцэтгэх захирал өөртөө хэт өндөр цалин урамшуулал олгох, бага хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс доогуур худалдах, дээгүүр худалдан авах хэлцэл байгуулдаг. Ийм төрлийн хэлцэл нь компанийн бэлэн мөнгөний чадавхид тиймч их нөлөө үзүүлэхгүй байх талтай боловч урт хугацаанд байнга давтагдах байдалтай бол хэсэг хугацааны дараа компанийн бэлэн мөнгөний урсгалд сөргөөр нөлөөлж компанид хохирол учруулдаг.
Хөрөнгийн таннелинг гэдэг нь өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд компанийн хөрөнгийг худалдах, зээл олгохдоо бага хүүтэй байх зэрэг ордог. Эсрэгээр өндөр үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өндөр хүүтэй зээл авах зэрэг багтана. Хөрөнгийн таннелинг компанийн бэлэн мөнгөний чадавхид шууд нөлөөлдөг, компанийн ашиг орлого нь энэхүү таннелинг хийсэн хөрөнгө дээр нь үндэслэдэг учир бэлэн мөнгөний таннелингээс ялгагддаг.
Үнэт цаасны таннелинг гэдэг нь хувьцааны үнийг бууруулсан оффер санал тавих, жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг өгөхгүй байх, дотооддоо зээл олгох буюу энэхүү зээл нь буцаан төлөгдөхгүй байх, хувьцаанд тулгуурласан өндөр урамшуулал олгох болон дотоод мэдээллийг ашиглаж арилжаа хийх зэрэг багатна.
Монгол улсын дампуурлын тухай хуулинд19 таннелинг хэлбэрээр илрэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх зохицуулалт орсон байх бөгөөд энэхүү зохицуулалтыг компанийн хуультай холбож өгвөл таннелинг төрлийн сонирхлын зөрчилтэй хэлцлийг зохицуулах зохицуулалтанд чухал хувь нэмэр болох юм.
Дотоод мэдээллийг ашиглаж арилжаанд орох замаар хийгдэх хэлцэл20
Компанийн эрх бүхий албан тушаалтан компанийн нууц, дотоод мэдээллийг21 хадгалах үүрэг бүх л улс орны компанийн хуулинд тусгалаа олсон байдаг бөгөөд эс бөгөөс компани бизнесийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Энэхүү нууц буюу дотоод мэдээлэл гэдэгт зөвхөн
17 http://www.investopedia.com/terms/t/tunneling.asp#ixzz4QEU7xexH
18 Энэ нөхцөл байдал ч гэсэн МУ-н хувьд төрийн өмчит хувьцаат компаниудад тохиолддог жишээ юм. Тухайлбал: төрийн өмчит хувьцаат компани маш өндөр үнэтэй хуулийн зөвлөх үйлчилгээ авсан жишээ олон нийтийн хэрэгслээр цацагдаж байсан.
19 Дампуурын тухай хууль, ( 1997) 19-р зүйл
20 Insider trading, Орчуулав.
21 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, (2014) 76-р зүйл “Тодорхой үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дотоод мэдээлэл гэнэ” гэж тодорхойлсон байдаг
компанийн нууц орохгүй бөгөөд компанитай холбоотой олж авсан мэдээллүүд ч хамрах боломжтой. Энэхүү мэдээлэл нь заавал нууц гэж ангилагдсан байх дотоодоос л гарсан байхыг хэлэхгүй бөгөөд компанийн гаднаас авсан мэдээлэл ч нууцад буюу дотоод мэдээлэлд орж болно. Тухайлбал хяналтын хувьцааг худалдан авах мэдээлэл байж болно.
Дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжаа гэдэг нь хувьцаат компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг ( бонд, опцион ) хувь хүн нийтэд ил болоогүй мэдээллийг ашиглан арилжаа хийхийг хэлдэг. Олон оронд зарим нэг төрлийн дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжааг хууль бус гэж үздэг. Учир нь бусад хөрөнгө оруулагчид шударга бус бөгөөд дотоод мэдээллийг мэдэж байгаа хөрөнгө оруулагч нь бусад хөрөнгө оруулагчаас илүү ашиг олох давуу боломжтой байдаг юм.
Хэрэв компанийн дотоод мэдээлэлтэй этгээд эсхүл түүний нэгдмэл сонирхолтой этгээд хэлцэлд нэг тал болж оролцсон гэж үзвэл уг хэлцэл нь тухайн компанийн дотоод мэдээлэл бүхий этгээдийн хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл болно. 22 Энэхүү этгээд нь компани болон ТУЗ-д энэ арилжааны талаар урьдчилж мэдэгдэх үүрэгтэй.23
Дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжааны сонгодог онолоор эрх бүхий этгээд болон нууцлал хадгалах харилцаатай этгээдүүд нь компанийн нийтэд ил болоогүй материаллаг буюу компанийн үнэт цаасанд нөлөөлөх мэдээллийг ашиглан арилжаа хийхгүй байх үүрэг хүлээнэ. Энэхүү дотоод мэдээллийг мэддэг этгээдүүдийг албаны байр сууриныхаа хүчээр нууц мэдээллийг олж авсан этгээд буюу нууц, дотоод мэдээлэл эзэмшигч24 гэж нэрлэдэг бөгөөд үүнд: компанийн ажилчид, захирлууд мөн хуульчид, нягтлан бодогчид, зөвлөхүүд бусад түр хугацаагаар итгэмжлэгдсэн этгээдүүд багатдаг. МУ-д үнэт цаасны арилжаанд оролцогч мэргэжлийн оролцогчид нь компанийн дотоод мэдээлэл эзэмшигч болж болох боловч өөр бусад компанид гаднаас зөвлөгөө өгдөг зөвлөхүүд энэхүү категорит багтахгүй байгаа тул энэ талаар зохицуулалтыг хуулинд тусгаж өгсөнөөр хуулийн гадуур байсан эдгээр этгээдүүдийг үүрэгжүүлэх мөн хамгаалалтын зохицуулалт болох юм. Манай улсын компанийн захирал, өндөр албан тушаалтангууд, хувьцаа эзэмшигчид ч гэсэн энэ талаар хуулийн мэдлэг дутуу дулимаг байгаагаасаа болж хохирох явдал байгаа боловч ямар хуулийн ямар зохицуулалт ашиглах ёстойгоо мэддэггүй.
Жишээ нь АНУ-н Дээд шүүхээр компанийн үнэт цаасны арилжаанд үнэ хаялцагч компанийг төлөөлж оролцсон хуульчийн хамтрагч хуульч нь тухайн компанийн хувьцааг худалдан авсан маргааныг шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудал дээр үнэт цаасыг худалдах худалдан авахтай холбоотой ямар нэг хууль бус үйлдэл үүсээгүй боловч үнэ хаялцагчийн мэдээллийг хууль бусаар ашигласан, хуульчийн үйлчлүүлэгчдээ хүлээсэн үүргээ зөрчсөн нь ямарч зорилготой байсан гэсэн энэ нь луйвар, залилан болно.25 гэж үзсэн байдаг.
1.3 Сонирхлын зөрчилтэй хэлцэлтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны хүлээх үүрэг
Сонирхлын зөрчилтэй хэлцлийн зохицуулалт түүний хэрэгжилтийн чухал хөшүүрэг бол сонирхлын зөрчил бүхий этгээдийн хүлээсэн үүрэг байдаг. Компанийн эрх бүхий этгээдийн компанид хүлээсэн үүргээс үндэслэн сонирхлын зөрчилтэй холбогдох үүргийн асуудал урган гардаг. Тиймч учраас сонирхлын зөрчилтэй хэлцлийн асуудлыг эрх бүхий этгээдийн үндсэн үүрэгтэй холбон авч үзэх нь чухал бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцлээс үүдэн маргаан гарвал шүүх компанийн эрх бүхий этгээдүүд үүргээ хэрхэн биелүүлсэнийг гол шалгуур болгон маргааныг шийдвэрлэдэг онцлогтой.
22 Коннелл Фионна, Цогт.Н., Компанийн эрх зүй сургалтын гарын авлага., 2008,т.97
23 Компанийн тухай хууль, (2011) 91-р зүйл
24 Insider, Орчуулав 25 Wiliam J. Carney, Essentials Mergers and Acquisitions Aspen Publishers; ( 2009) p-247
26
Нийтийн эрх зүйд “үнэнчээр ажиллах үүрэг”-г шүүхээс шударга ёсны үндсэн дээр тогтоодог, итгэмжлэгдсэн этгээдийн гол үүрэг болох “хариуцлагатай хандах үүрэг ”-г хайнга, болгоомжгүй хандах талаар хуулийн зохицуулалтад үндэслэгдэж тодорхойлогддог. Итгэл хүлээх буюу үнэнч байх үүрэг нь компанийн хуулинд тодорхой тусгагдаж хэрэв зөрчвөл хариуцлага хүлээх зохицуулалт үйлчилдэг. Үнэнч байх үүрэг нь журам биш стандарт ба нэгдмэл сонирхолтой этгээдийн хэлцлээс “хамгаалах шүхэр”27 нь буюу хувьцаа эзэмшигч болон компанийг хамгаалах хамгаалалт болдог. Мөн үүний хажуугаар үнэнч байх зарчим нь зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалах зорилготой.28
Үнэнчээр ажиллах үүрэг – Компанийн захирал, ТУЗ-н гишүүн болон компанийн өндөр албан тушаалтан нь ямар нэг шийдвэрийг гаргахдаа өөрийн хувийн ашиг сонирхлоос ангид байж компанийн ашиг сонирхлыг дээдэлж, түүний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах нь хамгийн чухал үүрэг юм. Үнэнч байдлын үүрэг нь захирлуудыг өөртэйгөө хэлцэл хийхийг хориглодог. Захирлууд болон түүнтэй хамааралтай хуулийн этгээдтэй худалдах худалдан авах гэрээ хийх, толгой компани охин компанитайгаа хэлцэлд орох, дотоод мэдээлэл дээр үндэслэн арилжаанд орох болон компанийн дотоод мэдээллийг буруугаар ашиглах, захирлуудаас эргэлтийн хөрөнгөгүй болсон компанийг санхүүжүүлсэн, компанийн боломжийг хууль бусаар ашиглах тохиолдлуудад дээрх үүргээ биелүүлсэн эсэх талаар асуулт урган гарч ирдэг. 29
Үнэнчээр ажиллах энэхүү үүргийн хувьд ямар эрх зүйн тогтолцоонд, хэрхэн тусгагдсанаас үл хамааран зайлшгүй хоёр шинжийг агуулах ба үүнд нэгдүгээр: шударга бус буюу үнэнчээр ажиллаагүй хэлцлийг хууль бус хэлцэлд тооцох, хоёрдугаарт: шударга бус эсэхийг тухайлсан фактад үндэслэн шүүхээс тогтоосон байх гэсэн хоёр зарчмыг зайлшгүй хангасан байна.
Хариуцлагатай хандах үүрэг – энэ үүрэг тухайн субьект аливаа үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа хариуцлагатай сонор сэрэмжтэй болгоомжтой хандах, хийх ёстойгоо хийх мэдлэг чадвартай байх зэрэг үгээр илэрхийлэгдэх боломжтой.30 Бизнесийн маргааныг шийдвэрлэх дүрэмд заасны дагуу шүүх тухайн субьект бизнесийн шийдвэр гаргахдаа компанийн ашиг сонирхлыг өндөрт тавьж үнэнч шударгаар хандсан эсэхийг шалгадаг. Дэлаверийн Хууль, 102 ( b) ( 7 ) -р хэсэгт компани нь хэрэв компанийн захирлууд хариуцлагатай хандах үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх болон хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтаа компанийн дүрэмдээ нарийн тусгаж өгөх ёстой гэсэн байдаг.31 АНУ-н бараг ихэнх мужийн компанийн хуулинд энэхүү журам тусгагдсан. Японы компанийн хуулинд захирлуудын үнэнчээр ажиллах үүргийг бас тусгасан. 32
Хоёр. Компанийн эрх зүй дэх сонирхлийн зөрчилтэй хэлцлийг шийдвэрлэх арга зам
26 Энэхүү судалгааны хүрээнд Duty of care, Duty of loyalty гэх томьёоллуудыг Амарсанаа Б., Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудал, УБ., 2012 бүтээлд хэрэглэсэн “хариуцлагатай хандах үүрэг болон үнэнчээр ажиллах үүрэг ” хэмээх нэршлээр авч үзлээ.
27Umbrella phrase, Орчуулав
28 Klaus J.Hopt., Conflict of Interest, Secrecy and Insider Information of Directors- G Comparative Analysis, European Corporate Governance Institute https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=2313697 29 Gregory V.Varallo, Daniel A.Dreisbach, Black Rohrbacher., Fundamentals of Corporate Governance., American Bar Association; 2 edition (2011) p-30
30 Амарсанаа Б., Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудал, УБ., 2012, т-28
31 Dana M.Muir, Cindy A.Schipani, The Challenge оf Company Stock Transactions for Directors’ Duties of Loyalty
32 Japan, Companies act, article 355
Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг Эрх бүхий буюу итгэмжлэгдсэн этгээдийн үүрэг
Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг Үнэнчээр ажиллах үүрэг
Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг Хариуцлагатай хандах үүрэг
2.1 Компанийн эрх зүйн сонирхлын зөрчилтэй хэлцлийг зохицуулах арга
Компани дээр гарч болох ямар нэг маргаанаас урьдчилан сэргийлж сонирхлын зөрчлийн асуудлыг журамласан байх нь чухал.
Хэрэв дараах байдлаар сонирхлын зөрчлын асуудлыг компани дээрээ зохицуулсан зохицуулалтыг хийсэн бол хуулийн ямар нэг үр дагавар эрсдэл үүсгэхгүй, маргаан гаргахгүй байх боломжтой буюу энэ талаар сонирхлын зөрчилтэй хэлцлийн субьектүүдийн үүргийн талаар дурьдсаныг дэлгэрүүлье: 33
Урьдчилж мэдэгдэх – энэ үүргийн зайлшгүй мэдэгдэх үүрэг ч гэж нэрлэдэг. Компанийн эрх бүхий этгээд нь ажил үүргийнхээ хувьд ямар нэг шийдвэр гаргах, хэлцэл хийхэд түүнд хувийн сонирхол үүсч байгаа бол энэ талаараа тухайн шийдвэрийг гаргахаасаа өмнө Төлөөлөн удирдах зөвлөлдөө заавал мэдэгдэх үүрэгтэй. Энэ зохицуулалт нь зөвхөн компанийн захиралд төдийгүй урьд тодорхойлсон сонирхлын зөрчилтэй хэлцлийн субьектүүдэд ч хамааралтай юм.
Дээр дурьдсан үнэнч байх үүргээс урган гардаг чухал үүргийн нэг бол мэдэгдэх үүрэг юм. Энэхүү үүргийг хэрэгжсэн эсэхийг шалгахдаа мэдэгдэл хийсэн гэдэг нь баримтжсан болон ямар мэдээллийг мэдэгдсэн, мэдэгдэл нь журмын дагуу хийгдсэн зэрэг байдаг. Зарим улс оронд бичгэн мэдэгдэл хийх шалгуур тавьдаг. Манай компанийн хуулинд бичгэн мэдэгдэл хийх шалгуурыг оруулж өгвөл мэдэгдэх үүргийн биелэлтийг хянах боломжтой болох юм.
МУ-н компанийн хуулинд компанийн эрх бүхий албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ талаар тухай бүр мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулсан байна.34
Дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжааны зохицуулалтын гол асуудал нь урьдчилж мэдэгдэх журмыг буюу цаг тухайд нь мэдэгдэж байх шаардлага тавьдаг ба үүний зорилго нь компанийн нууц мэдээлэл алдагдах эрсдлийг бууруулах, дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжаанд орохоос урьдчилан сэргийлэх явдал байдаг.35 МУ-н компанийн хуулинд дотоод мэдээллийг ашиглаж арилжаа хийхийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж тодорхойлоогүй, үнэт цаасны зах зээлийн хуулинд дотоод мэдээллийг ашиглаж арилжаа хийхэд урьдчилж мэдэгдэх үүргийг тусгаагүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг сулруулах сул тал болж байна.
Урьдчилж мэдэгдэх үүргээс гадна хуулийн дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэн бол тайлант жилийн эцэст цахим хуудасдаа тавьж нийтэд мэдээлэх болон компанийн санхүүгийн
34 Компанийн тухай хууль, (2011) 84.4.4-p
35 Klaus J.Hopt, Eddy Wymeersch Capital Market and Company Law pp-530-544
Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга Зохицуулах арга
Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх Урьдчилж мэдэгдэх
Зөвшөөрөл авах Зөвшөөрөл авах Зөвшөөрөл авах Зөвшөөрөл авах Зөвшөөрөл авах
Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх Татгалзах, зайлсхийх
Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх Хориглолт хийх
тайландаа тусгах, хувьцаат компани болон өөр бусад зохицуулалттай компани нь давхар төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг компани хуулиар хүлээсэн байдаг.
Монгол улсын хувьд хувьцаат компанид сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийн талаар мэдээлж байх үүрэг болгосон байдаг нь сонирхлын зөрчлөөс үүдэн эрсдэл үүсэхээс хамгаалах, хувьцаат компанийг нээлттэй байлгаж хөрөнгө оруулагчдийг хамгаалах, татах зорилго давхар агуулагдаж байдаг гэж ойлгогдож байна. 36 Энэхүү үүргийг ТУЗ-н нарийн бичгийн дарга хүлээдэг.37 Энэ мэдээлэл харин дутмаг байгаа нь СЗХ дээр байгаа мэдээллээс харагдах ба СЗХ-ны 2014 оны судалгаанаас харахад нийт 22 компанийн мэдээлэл орсон байх ба үүнээс 3 сонирхлын зөрчилтэй хэлцэл хувьцаат компаниудад хийгдсэн байна. СЗХ-оос 2015 болон 2016 оны энэ мэдээлэл гараагүй байна.
Цалин урамшууллын гэрээ, өөртэйгөө хийх хэлцэл эсхүл хувьцаагаа худалдах зэргээр зайлшгүй мэдэгдэх үүрэг хязгаарлагдахгүй бөгөөд АНУ-н хуулинд эдгээрийг мэдэгдэх ёстойг хуульчилсан байдаг. Тухайлбал АНУ-н Үнэт цаасны тухай хуулинд тус улсын болон тус улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй гадаад улсын компанийн захирлууд, ТУЗ-н гишүүд, 5%-аас дээш хувь эзэмшдэг хувьцаа эзэмшигчид ямар нэг материаллаг ашиг сонирхолтой 120,000 ам.доллараас дээш үнийн дүнтэй хэлцлүүдийн жилд нэг удаа мэдэгдэх үүрэгтэй байдаг.38 Европын холбооны улс сүүлийн үед нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хэлцлийг мэдэгдэх талаар доривтой алхам хийсэн бөгөөд Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлсэнээр хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн захирал, ТУЗ-н гишүүд болон зонхилох хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний талаар жилдээ нэг удаа заавал мэдэгдэх үүрэгтэй. ХБНГУ-н Компанийн засаглалын кодекст хувьцаат компани нь хяналтын зөвлөлдөө сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаар жилийн эцсийн тайландаа тайлагнахыг зөвлөсөн байдаг боловч ХБНГУ-н компанийн хуулинд ( Aktiengesellschaft ) энэ талаар зохицуулалт ороогүй хэдий ч компанийн хувьцаа эзэмшигчид хэдийд ч асгуулга тавих, мэдээлэл авах өргөн эрх олгосон байдаг бөгөөд компанийн албан хаагчид үүнд хариулах үүргийг тогтоож өгсөн байдаг. Япон улсын хувьд компанийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй захирал, албан хаагчийн сонирхлын зөрчилтэй хэлцэлд орсон талаараа мэдэгдэх үүрэгтэй байдаг. 39
Татгалзах үүрэг – хэрэв тухайн эрх бүхий этгээдэд тодорхой шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоход ямар нэг байдлаар сонирхлын зөрчил үүссэн бол тухайн шийдвэр гаргах болон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс татгалзах нь эдгээр этгээдүүдийн гол үүрэг байдаг. Эрх бүхий этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй бол түүнийг уг үйл ажиллагаа, хэлцэл хийх шийдвэр гаргахад санал өгөх ёсгүй гэж үздэг ба бүр тухайн үйл ажиллагаа, хэлцэлд ямар нэг байдлаар оролцуулахгүй байх чанга журам үйлчилдэг.
Зайлсхийх үүрэг – хэрэв эрх бүхий этгээдэд сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал бий болвол түүнээс зайслхийх үүрэгтэй. Компанийн хуулийн 84 дүгээр зүйлд энэ үүргийг тусгасан байдаг. Их Британий компанийн хуулийн 175 дугаар зүйлд энэхүү санааг оруулсан байдаг бөгөөд сонирхлын зөрчил үүсэж болох нөхцөл байдлаас захирлууд нь зайлсхийх ёстой байдаг.
Зөвшөөрөл өгөх – мэдэгдэх үүргээс урган гардаг бөгөөд тухайн этгээд нь тодорхой журмын дагуу өөрийн ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэж энэхүү хэлцлийг хийх эсэх талаар зөвшөөрлийг ТУЗ-өөс авдаг. Зөвшөөрөл өгөх журам, шалгуурыг хууль тогтоомжоор зохицуулсан байдаг бөгөөд зөвшөөрлийг зөвхөн ТУЗ-н дарга өгөх эсхүл ТУЗ-өөс өгөх, хоёр шатлалт ТУЗ-тай бол хяналтын зөвлөл өгдөг. Зарим хатуу зохицуулалтанд зөвхөн хувьцаа
36 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2014) 56,1-р зүйл болон 56.2.4-р зүйл Үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаасаа арилжиж байгаа үнэт цаас гаргагч нь дор үнэт цаас гаргагчийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл хийсэнээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ талаар Хороо, хөрөнгийн бирж болон өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй:
37 Санхүүгийн Зохицуулах хорооны тогтоол, 2015.12.17, №443, Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам, 4.1 Сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаар мэдээллийг өөрийн болон Хөрөнгийн биржийн цахим хуудсанд байршуулах үүргийг ТУЗ-н нарийн бичгийн дарга гүйцэтгэх бөгөөд үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56 дугаар зүйл 56 дугаар зүйлийн 3-т заасны дагуу мэдээллийн үнэн зөвийг компани хариуцна.
38 Anatomy of Corporate Law, A comparative and Functional Approach (second edition) pp156
39 Anatomy of Corporate Law, A comparative and Functional Approach (second edition) pp156 -158
эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл олгох заалт байдаг ч компанийн хувьд энэхүү шийдвэрийг хурдан гаргах нь үр ашигтай байх тохиолдолд энэ зохицуулалт үр дүн муутай байдаг. Гэхдээ зөвхөн ТУЗ-өөс зөвшөөрөл өгөх нь хангалттай хамгаалалт болж чадахгүй. Монгол улсын хувьд ТУЗ-н сонирхлын зөрчилгүй гишүүдийн олонхийн саналын үндсэн дээр зөвшөөрөл өгдөг бөгөөд зарим тохиолдолд ТУЗ нь энэ асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл авахаар оруулдаг, хурлаас мөн сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчдийн олонхийн шийдвэрээр зөвшөөрөл өгдөг, үүнээс гадна зөвшөөрөл өгөхдөө хөндлөнгийн мэргэжлийн этгээдээр үнэ тогтоолгосны дагуу зөвшөөрөл өгөх зохицуулалт байгаа40 нь олон улсын жишигт нийцсэн сайн зохицуулалт болж чадсан.
Компанийн тухай хуулийн зөвшөөрөл өгөх зохицуулалтаас гадна иргэний хуулинд зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх хэлцлийн талаар зохицуулсан байдаг.41 Иргэний хуулийн зохицуулалтын дагуу зөвшөөрөл олгосон эсэх талаараа хэлцлийн талуудад мэдэгдэх ёстойг хуульчилсан нь процессын хувьд ашиглаж болох чухал зохицуулалт юм.
ТУЗ-н хараат бус эсхүл сонирхлын зөрчилгүй гишүүд нь хуралдаж хурлын тэмдэглэл үйлдэж, хурлаас тогтоол гаргаж зөвшөөрлийг баталгаажуулдаг. Сүүлийн үеийн хандлагаар бие даасан хараат бус захирлууд, аудиторын гаргасан тусгай тайланг үндэслэж, бие даасан хараат бус зөвлөхийн шударга зөвлөгөөний дагуу зөвшөөрөл өгдөг жишиг бас байна. Гэхдээ Их Британий хуулиар хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах явдал одоо хүртэл шаардлагатай хэвээрээ л байна.
Делаверийн шүүх нь хэрэв сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдэх нөхцөл бүрдвэл хараат бус ТУЗ болон хараат бус захирлуудын шийдвэрийг авсан байх нь зүйтэй гэж тэмдэглэсэн байдаг.42
Компанийн нэгдлийн хувьд хараат болон охин компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ихэвчлэн толгой компаниас томилогддог, мөн ерөнхий ассемблэй нь өөрөө толгой компаниас хараат тохиолдолд энэхүү зөвшөөрлийн шаардлага нь харьцангуй үр дүнгүй бөгөөд харин энэ тохиолдолд Австралийн жишгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн шийдвэр болон жижиг хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах нь илүү үр дүнтэй. Итали улсын хувьд энэхүү асуудлыг жижиг хувьцаа эзэмшигчийн төлөөлөл Төлөөлөн удирдах зөвлөлд ч мөн цөөнхийг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлагаар дамжуулан шийдвэрлэдэг ба энэ нь хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдвэр гаргахаас ч илүү үр нөлөөтэй байдаг гэж үзсэн байна.43
Сонирхлын зөрчлийн эсрэг дараах арга хэмжээ авч болдог :44
Урьдчилсан мэдэгдэл хийх журмаас гадна үнэнч байх үүргийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Тиймээс заримдаа хориглолт хийх аргыг ашиглаж болдог тухайлбал зээлийг хориглох, дотоод мэдээлэлтэй этгээдийн гэр бүлийн гишүүдийн компанитай хийх хэлцэл болон үнэт цаасны арилжааг хориглох, ашиг сонирхлын зөрчилтэй хамтрагчийг хориглох зэрэг байж болдог.
Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хориглох – хэрэв сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэн бол түүнийг хүчин төгөлдөр бусад тооцож болох механизм заавал байх ёстой. Сонирхлын зөрчилтэй хэлцэл нь аюултай бол түүнийг шууд хориглох энгийн арга хэрэглэх нь зүйтэй байдаг.
40 Компанийн тухай хууль, ( 2011) 92.1-р зүйл
41 Иргэний хууль, (2002 ) 50.1-р зүйл 42 Gregory V.Varallo, Daniel A.Dreisbach, Black Rohrbacher Fundamentals of Corporate Governance., American Bar Association; 2 edition (2011)
43 Дам ишлэв, Bianchi 2014, supra note 3, at 24, 25. See also Corrado Malberti/Emiliano Sironi, The Mandatory Representation of Minority Shareholders on the Board of Directors of Italian Listed Corporations: An Empirical Analysis, available at http://www.sssn.com/abstract=965398, 2007
44 Zohar Goshent, The efficiency of controlling corporate self dealing: Theory meets reality., https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=2318668
Олонхи болон цөөнхийн санал авах- энэ аргаар зөвхөн тухайн хэлцэлд ашиг сонирхолгүй гишүүдийн саналаар шийдвэрлэдэг. Энэ арга нь хоёр үндсэн ач холбогдолтой. Нэгт: өөртэйгөө хэлцэл хийх этгээдийг хэлцэлд оролцохоос хамгаалдаг. Хоёрт: нэгэнт тухайн хэлцэл нь зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн учир шүүхэд маргаан үүсэхээс хамгаалдаг.
Шударга байдлын сорил45- шударга ёсны стандарт нь цөөнхийг буюу хараат бус этгээдийг хэлцэл хийх боломжийг олгодог. Гэхдээ шударга байдлын сорил нь цөөнх үнэхээр сайн хэлцэл хийж чадна гэдэг баталгаа өгч чадахгүй юм.
Хөндлөнгөөс оролцохгүй байх – сонирхлын зөрчилтэй хэлцлийг хориглох аргын эсрэг энэ арга нь сонирхлын зөрчилтэй хэлцэлд ямарч хориг тавихгүй нээлттэй үлдээж зах зээл өөрөө тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэж үлдээдэг. Сонирхлын зөрчилтэй хэлцэл байнга хийдэг компанийг хөрөнгө оруулагч нар сонирхдоггүй тэдний зах зээлийн үнэлгээ нь өөрөө буурч байдаг, эсхүл хууль бус байдлаасаа болж өөрсдийнх үйл ажиллагаа нь хүндрэлд ордог.
Дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжааны эсрэг үндсэн хоёр төрлийн журам үйлчилж байна.
– Богино хугацааны арилжааны хязгаарлалт46,
– Дотоод мэдээлэл дээр үндэслэсэн бол шууд хориглолт47 тавих.
Богино хугацааны арилжааны хязгаарлалтын журам нь компанийн захирал, ажилчид, компанийн хувьцааны 10%-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийг тодорхой заасан хугацаанд компанийн үнэт цаасны арилжаа хийлгэхгүй байх зохицуулалт байдаг.48 Энэхүү журмаар богино хугацааны арилжааг хязгаарласнаар компанийн баялагыг ашиглаж өөртөө ашиг олох явдлаас урьдчилан сэргийлдэг юм. Америк, Англи, Япон улсууд энэхүү журмыг үнэт цаасны хуулийн зохицуулалтдаа оруулж өгсөн байдаг.
Бүхий л гол эрх зүйн системүүдэд нийтэд дэлгэгдээгүй үнэт цаасны үнэд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглаж хийх арилжааг шууд хориглолтын журмыг хэрэглэдэг.
2.2 Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүлээн зөвшөөрөх болон хүчин төгөлдөр бусад тооцох
Сонирхлын зөрчил байсан ч гэсэн хэлцэл хийх нь тухайн компанид ашигтай байж болох тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ ? гэсэн асуулт урган гардаг. Энэ сэдвийг онцлон судлахдаа судлаач сонирхлын зөрчилтэй хэлцлийг байгуулж болохыг үгүйсгээгүй юм. Харин сонирхлын зөрчилтэй хэлцлийн субьектүүдийн гаргасан шийдвэр хийсэн хэлцэл эрх зүйд нийцэж байгааг хянах ёстой байдаг. Тухайн хэлцэл нь сонирхлын зөрчилтэй хэлцэл мөн ч гэсэн энэ нь компанийн эрх ашигт нийцсэн, шударга зүй ёсны хэлцэл байж чадсан, энэхүү хэлцлийн үр дүнгээс компани, хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч зэрэгт ямар нэг хохирол учраагүй, хэлцэлтэй холбогдон ямар нэг маргаан гарахгүй байх нөхцлийг харгалзан үзэж хуулиар заасан шаардлагыг биелүүлж байвал тэр хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох хоёр ялгаатай аргачлал байна.
Нэгдүгээрт, тухайн сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах эсэх талаар тодорхой процессын буюу журмын шалгуурыг бий болгодог бөгөөд энэ журмыг ягштал биелүүлсэн бол тухайн хэлцэл дэх сонирхлын зөрчлийг даван туулсан гэж үзэж хэлцэл нь хүчин төгөлдөрт тооцогддог.
Хоёрдугаарт, тухайн хэлцлийн хувьд агуулгын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Энэ нь тухайн хэлцлийн үр дүнд компани юу авсан, мөн юуг алдсаныг шалгаж үздэг. Энэ нь зөвхөн
45 Fairness test, Орчуулав
46 Restriction on short term trading, Орчуулав
47 Direct ban, Орчуулав
48 Reinier Kraakman/John Armour/Paul Davies/Luca Enriques/Henry Hansmann/Gerard Hertig/Klaus Hopt/Hideki Kanda/Edward Rock, The Anatomy Of Corporate Law, Oxford 2d ed. 2009, p. 170-172,
процессын шаардлагыг хангаж байвал болох мэт үздэг өмнөх шалгуураас хэдийгээр илүүтэй мөн чанар руу хандсанаараа давуу мэт харагдаж байж болох ч түүнийг хэн хэрэглэж байгаагаас ихээхэн шалтгаалдаг, алдаа гарах магадлалтай, бизнесийн шийдвэр хэт удаан гарахад хүргэх хүндрэлтэй аргачлал юм. Нөгөө талаас зарим тохиолдолд хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн аливаа сонирхолгүй гишүүдийн зөвшөөрөл авсан байсан ч хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх магадлалтай. Компанийн хөрөнгийг үр ашиггүй ашигласан, захиран зарцуулсан, залилан мэхэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн байвал ямарваа нэг аргаар зөвшөөрөл авсан байх нь хамааралгүй гэж үзэж хэлцлийг нь хүчингүй болгох орон зай шүүхэд байх нь зүйтэй юм. Гэхдээ энэ эрх зүйн боломжийг шүүх зайлшгүй тохиолдолд авч үздэг хандлага зонхилдог.49
1880 онд АНУ-д захирал нь өөрийн ажиллаж буй компанитайгаа гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээ шударга эсэхээс үл шалтгаалан гэрээг хувьцаа эзэмшигч болон компани цуцлах журам үйлчилж байсан. Харин 1910 оноос хэрэв энэхүү сонирхлын зөрчилтэй хэлцэл нь ашиг сонирхол байхгүй бусад захирлууд хүлээн зөвшөөрсөн бол хүчин төгөлдөр гэж үзэх болсон бөгөөд энэ нь шүүхээс залилан гэж тогтоогдохгүй тохиолдолд үйлчилдэг. Энэхүү түүхээс харахад маш богино хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хориглодог байснаа сонирхлын зөрчлийг удирдах арга руу шилжсэн харагдаж байна.50 Үүнээс дүгнэхэд ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хориглох биш түүнийг зөв удирдах нь чухал гэдэг нь харагдаж байна.
Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүлээн зөвшөөрөх орчин үеийн хандлагад дараах гурван шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонирхлын зөрчил байсан ч хэлцлийг хүчин төгөлдөрт тооцдог.51 Үүнд:
– тухайн хэлцэлд ямар нэг хувийн санхүүгийн сонирхол байхгүй ТУЗ-н гишүүдийн олонхийн саналаар хэлцлийг зөвшөөрсөн байх бөгөөд уг зөвшөөрөл нь шударга ёсонд нийцсэн байх,
– сонирхлын зөрчил байхгүй хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар зөвшөөрсөн байх,
– хэлцэл нь компанийн хувьд зүй ёсны буюу шударга байсан гэсэн ерөнхий шаардлага орж буй юм.
Эдгээр гурван шаардлагыг гурвууланг хангахыг шаардах эрх зүйн боломж байхад зөвхөн нэгийг нь хангахад сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох боломж бий.52
Делаверийн хуулийн дагуу шударга эсэх байдлыг үнэлэхдээ тухайн хэлцлийг гуравдагч этгээдтэй хийсэн бол түүнд тавигдах нөхцөлтэй ижил, адилтгахуйц нөхцөлөөр хийсэн эсэх гэсэн шалгуурыг тавьдаг бол Итали улсын хувьд тус хэлцэл нь компанийг хохироосон эсэхийг л шалгуур болгодог байх жишээтэй. Процедурын хувьд Делавере мужийн хуулийн дагуу хариуцагч тал тухайн хэлцэл, эсхүл шийдвэрээ шударга ёсонд нийцсэн эсэхийг нотлох үүрэгтэй байдаг бол харин бусад орнуудад нэхэмжлэгч этгээд тухайн хэлцэл, шийдвэр нь яагаад хууль бус буюу шударга ёсны зарчимд нийцээгүй болохыг нотлох үүрэг тус тус хүлээдэг.53
Орчин үед нийтлэгээр өөртэйгөө хийх хэлцлийг хүлээн зөвшөөрөх тохиолдол дээр дурьдсан шаардлагаас гадна тухайн хэлцлийг хийхэд бие даасан хараат бус зөвлөх, хуульчийг оролцуулах нь шударга шийдвэр гаргахын үндэс болдог гэж үздэг байна.
Сонирхлын зөрчилтэй хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бусад тооцох
49 Амарсанаа Б. Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудалв, т.33 – 34
50 James D.Cox Managing and Monitoring Conflict of Interest: Empowering the Outside Directors with Independent Counsel.,
https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=473264
51 Делаварийн корпорацийн ерөнхий хууль, 144-р зүйл
52 Амарсанаа Б., Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудал, УБ., 2012, т-33
53 Reinier Kraakman/John Armour/Paul Davies/Luca Enriques/Henry Hansmann/Gerard Hertig/Klaus Hopt/Hideki Kanda/Edward Rock, The Anatomy Of Corporate Law, Oxford 2d ed. 2009, p173-174
Дээрх хэсэгт дурьдсан сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр байлгадаг нөхцлүүдийг зөрчсөн тохиолдлоос гадна иргэний эрх зүйн дараах ерөнхий үндэслэлийн дагуу сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хоёр үндсэн нөхцөл байдаг. Үүнд:
– Хууль зөрчсөн – Хуульд заасан шаардлагыг зөрчиж байгуулсан.
– Хуулиас гадуур хийсэн – Хуулийн заалтыг шууд зөрчөөгүй боловч хуулийн ерөнхий агуулга, зарчим, нийтийн дунд хэвшсэн ёс суртахууны хэм хэмжээнд харшилсан.
Сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд иргэний хуулийн 56.1.1 болон 56.1.8-р зүйлүүд заасан хэлцэл хамаарч болно. Иргэний хуулийн 56-р зүйлд тусгасан нөхцөл байдал илэрвэл уг хэлцлийг хууль тогтоогч хүчингүй байхаар зохицуулжээ. Тэгэхээр тухайн хэлцэл нь анхнаасаа ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэсэн үг. 54
Хэрэв эрх бүхий этгээд нь өөрийн үнэнч байх үүргээ зөрчиж, урьдчилж мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн байвал уг хэлцэл нь хуульд заасан шаардлагыг зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл болдог буюу компанийн хуулийн зохих зохицуулалтаас гадна иргэний хуулийн 56.1.8-р зүйлийг хэрэглэх нөхцөл бүрдэх юм.
Хэрэв сонирхлын зөрчилтэй хэлцэл нь хууль болон дүрэм журмынхаа процедурын ( сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн, эрх бүхий этгээдээс уг хэлцлийг үргэлжүүлэн хийж болох зөвшөөрлөө авсан гэх мэт ) дагуу хийгдсэн ч гэсэн хариуцлагатай хандах болон үнэнчээр ажиллах үүргээ биелүүлээгүй, хэлцэл нь шударга зүй ёсны байх нөхцлийг хангаагүй бол компанийн хууль болон иргэний хуулийн 57.1-р зүйлийн дагуу шүүхээс энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно.
Компанийн эрх зүйн сонирхлын зөрчилтэй хэлцэл хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус тооцсоны дараа компани уг хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгах вэ ? гэсэн асуудал хамгийн чухал юм.
Нэг удаагийн шинжтэй сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд иргэний хуулийн дагуу өгсөн авсанаа буцаах зарчмыг баримталж асуудлыг шийдэж болох (тухайлбал: үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ) бөгөөд Иргэний хуулийн 57.2-р зүйлийн дагуу хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байж болох хэдий ч урт хугацааны, олон удаагийн давтамжтай хийгдэж байгаа (тухайлбал: түрээсийн гэрээ, зээлийн гэрээ гэх мэт) сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь өгсөн авсаныг буцаах боломжгүй бол энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд хүндрэл учирна. Хүчин төгөлдөр бус хэмээн тооцуулж болох хэлцлийн тухайд гэвэл төөрөгдсөн тал хэлцлээ шүүхээр хүчингүйд тооцуулахаас өмнө энэ нь хүчинтэй хэвээр байна.55 Тиймээс иргэний хуулийн 57.2-р зүйлд урт хугацааны гэрээг зөвхөн хүчингүйд тооцуулсан үеэс буюу “ex nunc” хүчингүй болгох тухай нэмэлт зохицуулалт оруулах нь зүйтэй56. Үүний дагуу сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохдоо бизнесийн хэлцлийн онцлог шинжид тохирсон арга хэрэгслийг ашиглаж тухайлбал: шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тасалбар болгож уг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь компанийн сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд тохирох шийдэл болох талтай. Учир нь шүүхийн шийдвэр зөвхөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоод хэрэгжүүлэх арга замыг шийдвэртээ тусгаж өгөхгүй байх нь эргээд талуудыг мухардмал байдалд оруулдаг талтай учир асуудлыг урагшлуулахын тулд компанийн хуулинд хүчин төгөлдөр бус тооцсоны үр дагавар түүнийг хэрэгжүүлэх арга замыг зааж өгвөл хуулийн сайн зохицуулалт болно. Тухайлбал тухайн сонирхлын зөрчилтэй хэлцлийг шүүхийн шийдвэр гарсанаар хүчин төгөлдөр бусад тооцож учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй. ( Буруутай этгээд хохирол төлөх хуулийн зохицуулалт байдаг).57 Шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцсоны дараа компанийн Хувьцаа эзэмшигчдийн
54 Тэмүүлэн.Б нар, Иргэний эрх зүйн ерөнхий анги.УБ., 2010, т-116
55 Тэмүүлэн.Б., нар., Иргэний эрх зүйн ерөнхий анги.УБ., 2010, т-117
56 Тэмүүлэн.Б., нар., Иргэний эрх зүйн ерөнхий анги.УБ., 2010, т-131
57 Koмпанийн тухай хууль,(2011) 90.1-р зүйл
хурал-д эрх мэдлийг олгох зохицуулалт ч оруулж болно. Олон улсад шүүхээс сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход уг хэлцэл нь компанийн эрх ашигт хэрхэн нийцсэн бэ? Компанийн эрх ашиг дээд зэргээр хамгаалагдаж чадсан уу? гэдэг шалгуур тавьж шийдвэр гаргадаг.
2.3 Сонирхлын зөрчилтэй хэлцэлд холбогдох маргааныг шийдвэрлэх, зөрчилд хүлээлгэх хариуцлагын төрөл
Нэгэнт сонирхлын зөрчилтэй хэлцлийн нөхцөл байдал үүсэхэд дээр дурьдсан аргуудыг ашиглаж эрсдэл үүсэх, маргаан гарахаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг бол хэрэв энэхүү журмыг баримтлахгүйгээр ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд маргааныг шийдвэрлэх, тухайн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх механизм үйлчлэх ёстой.
Хэрэв ашиг сонирхлын зөрчил нь ямар нэг төрлийн маргааныг үүсгэж байвал дараах байдлаар шийдвэрлэх боломжтой:
– Маргаан шийдвэрлэх компанийн дотоод дүрэм, журмаар (тухайлбал маргааныг компанийн дотоод хяналтын зөвлөлөөр албаар шийдвэрлүүлэх)
– Гуравдагч этгээдийг оролцуулах: төвийг сахисан гуравдагч этгээдийг зөрчил болон маргаанд оролцуулж асуудлыг шийдвэрлүүлэх. Энэхүү гуравдагч этгээдэд ихэвчлэн Үнэт цаасны зах зээлийн хороо гэх зэрэг ЗГ-н хэрэгжүүлэгч агентлагыг оролцуулдаг.
– Иргэний эрх зүйн маргаан үүсгэх: ашиг сонирхлын зөрчилгүй захирал нь иргэний шүүхэд маргаан үүсгэх байдлаар тухайн сонирхлын зөрчилтэй хэлцэл нь компанид ашигтай байсан эсэх талаар тодорхойлуулдаг.58
Компанийн эрх бүхий этгээдийн компанид хүлээсэн үүрэгтэй холбон үзэж сонирхлын зөрчилтэй хэлцлээс үүссэн маргааныг бизнесийн маргаан шийдвэрлэх дүрмийг ашиглан шийдвэрлэдэг туршлага АНУ, Их Британи, Австрали, ХБНГУ зэрэг улсад хэрэгждэг туршлага байна.
Шүүхээс хариуцлага хүлээлгэх стандарт болгож бизнесийн маргаан шийдвэрлэх дүрмийг ашигладаг, энэ дүрэм нь шүүхэд эрх бүхий этгээдийг үүргээ биелүүлж байсан эсэхийг шалгах шалгуур нь болдог. Энэ шалгуураар нэхэмжлэгчийг нотлох баримтанд үндэслэж тухайн нөхцөл байдлыг тодорхойлохыг шаарддаг. Тухайлбал: залилан, хууль бус үйлдэл, өөртэйгөө хэлцэл хийх, ТУЗ-н зөвшөөрөл аваагүй гэх мэт нөхцөл байдлыг нотлох баримтанд үндэслэн тогтоох ёстой гэж үздэг. Нотлох баримтыг үндэслэх журмын дагуу бизнесийн шийдвэр гаргахдаа компанийн эрх бүхий этгээд нь тухайн асуудлын талаар сайн мэдэж байсан эсэх, шударга үнэнчээр хандсан эсэх, тухайн үйлдэл нь компанийн хамгийн дээд ашиг сонирхолд нийцэж хийгдсэн гэдгийг нотлох ёстой юм.59
ДҮГНЭЛТ
1. Компанийн эрх зүйд сонирхлын зөрчилтэй хэлцэл огт байж болохгүй зүйл биш бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцлээс үүдэн эрсдэл үүсэхгүй, хохирол учрахгүй, шударга бус байдал үүсэхгүй байх тэр нөхцлийг бүрдүүлж өгөх буюу зөв удирдах, хянах, зөрчил үүссэн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байх нь компанийг өөрийг нь болон жижиг хувьцаа эзэмшигчид, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч нарыг болон зах зээлээ хамгаалах хамгийн чухал учир дэлхийн улс орон бүр сонирхлын зөрчилтэй хэлцлээс үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, зарим сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх шалгуурыг тогтоож нийтлэгээр компанийн хууль, үнэт цаасны зохицуулалтын хууль, худалдааны хууль зэрэгтээ зохицуулсантай нэгэн адил манай улс
58 http://www.legalmatch.com/law-library/article/business-conflict-of-interest.
59 Andrew Lumsden., The business judgment defence – insights from ASIC v Rich, file:///C:/Users/HOME/Downloads/SSRN-id1584652%20(1).pdf
ч компанийн болон үнэт цаасны зах зээлийн тухай хуулиндаа хангалттай хэмжээгээр зохицуулж өгсөн хэдий ч хэрэгжилт хангалтгүй байна,
2. Манай улсын Компанийн тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн итгэл хүлээх, үнэнчээр ажиллах үүрэг буюу КтХ-ийн 84-р зүйлийн 84.4.2, 84.4.3-р зүйлд заасан компанийн эрх ашгийг дээдлэх буюу үнэнчээр ажиллах зарчим, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах буюу хариуцлагатай ажиллах зарчмуудын хувьд эдгээр үүргээ биелүүлээгүйгээс сонирхлын зөрчилтэй хэлцлийн маргаан үүссэн бол компанийн хувьцаа эзэмшигч компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тухай зохицуулсан ч шүүхийн зүгээс эрх бүхий этгээдийг уг үүргээ биелүүлээгүйг хэрхэн тогтоох талаар тодорхойгүй байдлыг үүсгэж байна,
3. Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр байлгах гол шалгуурууд болох урьдчилж мэдэгдэх, хараат бус ТУЗ-н гишүүд, сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлийг авсны үндсэн дээр хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаар маргаан үүсэх, хэлцлээс үүдэн хохирол учирсан тохиолдолд хэлцэл хийхэд шударга ёсны буюу тэгш байдлын зарчмыг баримтласан, компанид ашигтай байсан эсэхийг шалгаж үзсэнээр маргааныг шийдвэрлэдэг олон улсын сайн туршлагыг манай улсын шүүх хэрэг маргаан шиййдвэрлэхдээ хэрэглэх нь зүйтэй.
4. Манай улсын компанийн хуулинд сонирхлыг зөрчилтэй хэлцэл хийх журмыг зөрчсөн тохиолдолд уг хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус тооцож болохыг зохицуулсан боловч үүнийг цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж өгөөгүй. Нэг удаагийн шинжтэй сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд иргэний хуулийн дагуу өгсөн авсанаа буцаах зарчмыг баримталж асуудлыг шийдэж болох боловч урт хугацааны, олон удаагийн давтамжтай хийгдэж байгаа ( тухайлбал: түрээсийн гэрээ, зээлийн гэрээ гэх мэт ) сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохдоо бизнесийн хэлцлийн онцлог шинжид тохирсон арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй.
5. Сонирхлын зөрчилтэй хэлцлийг байгуулах журам зөрчсөн, хууль бусаар сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулсан, эрх бүхий этгээд нь компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэдгээр этгээдүүдэд тохирсон хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ нь сонирхлын зөрчилтэй хэлцлийн зохицуулалт түүний хэрэгжилтийг хангах хөшүүрэг болж өгөх ёстой. Манай улсын хувьд ийм хариуцлагын сайн тогтолцоо хангалттай хуулинд тусаагүй байна.
REGULATION ON CONFLICT OF INTEREST TRANSACTION OF COMPANY LAW
Abstract: Conflict of interest transactions are ubiquitous within today’ corporate environment. Someone exploiting a conflict of interest or mishandling conflicting relationships can cause injury. For that reason, conflicts of interest are managed by recognizing a potential or existing conflict, judging the risk of it leading to harm, deciding what level of risk is acceptable, and reducing the conflict to a tolerable level. In some cases managing the conflict may not be sufficient to deal with perceptions, so eliminating it may be the only solution. Objective analysis is key, otherwise flawed preconceptions (e.g., there is no conflict of interest unless there has also been harm) and long-standing customs can obscure the fact that a conflict of interest exist. Prevention techniques, remedies and enforcement are also in the focus. The modern legislative and judicial approach to conflict of interest transactions operates with good deal of ambiguity. Most statutes provide a tripartite proscription that calls for either impartial approval by either the shareholders or the director, or the transaction passing a fairness standard.i
i James D.Cox Managing and Monitoring Conflict of Interest: Empowering the Outside Directors with Independent Counsel.,
https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=473264

Татаж авах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн