Бидний тухай

Өмгөөллийн Эл Ар Си Эм ХХНөхөрлөл нь 2013 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хуулийн фирмийн хуульчид мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан иргэний эрх зүй, гэрээний эрх зүй,  компанийн эрх зүй,  олон улсын эрх зүй, уур уурхайн чиглэлээр мэргэшсэн, эдгээр салбаруудад ажиллаж байсан туршлага, нэр хүндтэй, мэргэшсэн хуульчид ажилладаг.

Манай нөхөрлөл нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын хуулийн этгээд, МУ-н иргэд болон гадаадын иргэдэд хууль зүйн туслалцаа, зөвлөгөө, хуулийн дүгнэлт, хуулийн магадлан шалгалт, бичиг баримт боловсруулах, шүүх, арбитрт төлөөлөх, эвлэрүүлэх зэргээр хуулийн цогц үйлчилгээг амжилттай үзүүлж байна.   Бид  үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд үндэслэн, тэдэнд  тулгардаг адармаатай, чадвар сорьсон хуулийн асуудлын гарцыг олоход хамгийн оновчтой хуулийн шийдэл, зөвлөгөө, дэмжлэг туслалцааг холбогдох хууль, хууль тогтоомж, нийтээр даган мөрдөж буй ёс зүйн хэм хэмжээнд  нийцүүлэн  мэргэжил, ур чадварын өндөр түвшинд үзүүлэхийг зорьж ажилладаг.

Бидний үзүүлэх нийтлэг үйлчилгээнд хууль зүйн зөвлөгөө, хуулийн төсөл болон гэрээ, дүрэм, журам, заавар зэрэг холбогдох эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хянаж зөвлөх; шүүх, арбитрын маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх; хууль зүйн гарц, үр дагавар, боломжит хувилбарыг тусгасан хууль зүйн дүгнэлт, санал боловсруулах; хууль зүйн магадлан шалгалт хийх; хууль зүйн асуудлаар илтгэл, нийтлэл бичих, гарын авлага бэлтгэх; хууль зүйн лавлагаа  мэдээлэл өгөх; хууль зүйн англи- монгол, монгол-англи баталгаат орчуулга гэх мэт багатна.

Бид өөрсдийн үйлчүүлэгчдэд өрсөлдөхүйц чанартай цогц үйлчилгээ, тэдний боломж, нөхцөлд тохирсон үнэ хөлсөөр урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорин ажилладагаас гадна манай нөхөрлөлийн нэг давуу тал буюу онцлог бол салбар салбартаа мэргэшсэн, туршлагатай хуульч, өмгөөлөгчтэй гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд хуулийн үйлчилгээг мэргэжлийн  түвшинд тухайн хуулийн асуудал дээр мэргэшсэн хуульчидтай багаараа хамтран үйлчилгээ үзүүлдэг явдал юм.

Бид үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг ямагт тэргүүн ээлжинд тавьж, үнэнч шударга, итгэлтэй байдлыг удирдлага болгож тэдний эрх ашгийг хуулийн дагуу бүрэн хамгаалан ажиллах зарчмыг баримтладаг.

Бид таны итгэлтэй зөвлөх байх болно.

 

Таныг хүндэтгэсэн,

Өмгөөллийн Эр Ар Си Эм ХХН

Туршлага, Амжилт, Үр дүн