Манай баг

Б. БУЯНТОГОС

Өмгөөлөгч

Утас: (976)-99098671

buyantogos@lrcm.mn

2000 онд МУИС ХЗС-г эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1999 онд СЭЗДС-н Англи хэлний оройн ангийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2016 онд МУИС ХЗС-д магистрын зэрэг хамгаалсан.

Нөхөрлөлийн өмгөөлөгч тэрээр хууль зүйн салбарт 10 гаруй  жил ажиллаж байгаа туршлагатай хуульч юм. Тэрээр  нөхөрлөлд ажиллахаасаа өмнө олон улсын хүүхдийн эрх хамгааллын төрийн бус байгууллагыг МУ-д үүсгэн байгуулалцаж хаягдсан хүүхэд хамгааллын чиглэлээр ОУ-н олон төсөл хөтөлбөрийг МУ-д амжилттай хэрэгжүүлсэн,  ОУ-н хуулийн фирмд ахлах хуульчаар ажиллаж байсан арвин туршлагатай. Түүний ажлын туршлагаас дурьдвал үүрэн холбооны оператор компанийн тендэрт олон улсын томоохон үүрэн холбооны үйлчилгээ үзүүлдэг компанийг амжилттай төлөөлсөн, Швейцарийн компанийн монгол компанитай байгуулсан 2 сая долларын зээлийн гэрээг хангах үндэслэл болох  барьцааны гэрээг хийж амжилттай бүртгүүлсэн, МУ-д баригдах дэлхийн хэмжээний 5 одтой зочид буудлын төслийн зээлийн гэрээнд гадаадын томоохон банканд зөвлөгөө өгч зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад хууль зүйн бүхий л туслалцаа үзүүлж, зээл, барьцааг бүртгүүлсэн, зээлдэгч компаниудад хуулийн магадлан шалгалтыг хийсэн,   МУ-н томоохон орд газруудад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдад хууль зүйн магадлан шалгалт, хуулийн дүгнэлт, зөвлөгөө өгсөн, олон төрлийн олон улсын шинж чанартай гэрээг ( хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмшигчдийн, ашигт малтмалын лицензын мэдээллийг худалдах худалдан авах болон шилжүүлэх, зээлийн, барьцааны, эсроу, хамтарсан компани байгуулах, уурхайн үйлчилгээ үзүүлэх гэх мэт )  гэрээнүүдийг боловсруулах, хэлэлцээрт оролцох үйлчлүүлэгчийг төлөөлөх ажлыг гүйцэтгэсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, төлөөлөгчийн газар, ОУ-ын ТББ-уудыг МУ-д байгуулсан. Барилгын салбарт 15 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг бүрэн төлөөлж хууль ёсны эрхийг нь амжилттай хангасан, иргэний захиргааны хэргийн маргаануудад амжилттай оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад болон МУ-д хэрэгжиж буй томоохон төсөлд оролцож байгаа компаниудад хуулийн зөвлөгөө өгч, гэрээ хэлэлцээрт оролцож хууль зүйн байнгын үйлчилгээг амжилттай үзүүлж байна.

 

Д. ЭНХГЭРЭЛ

Өмгөөлөгч

info@lrcm.mn

2005 онд МУИС ХЗС-г эрх зүйч мэргэжлээр төгссөн. БНХАУ Зүүн Хятадын Их  Сургуулийн хууль зүйн магистрант.

Нөхөрлөлийн өмгөөлөгч, хууль зүйн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хуульч юм. Тэрээр нөхөрлөлийн гишүүн болохоосоо өмнө Улаанбаатар дээд сургуулийн багш, Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хуульч, судлаачаар ажиллаж шүүхийн шинэтгэлтэй холбоотой олон төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байсан.  Үүнээс гадна  МУ-н томоохон групп компанийн хуулийн албаны дарга болон олон улсын хуулийн фирмд ахлах хуульчаар ажиллаж байсан, Түүний туршлагаас дурьдвал олон төрлийн гэрээ хэлэлцээрийг боловсруулах, санал өгөх, хэлэлцээр хийх зэргээр оролцож, олон улсын томоохон сүлжээнүүдийг МУ-д франчайзийн гэрээгээр амжилттай суурьшуулсан, компаниудад хөрөнгө оруулалтын чиглэлээр хуулийн зөвлөгөө өгөх, хамтарсан компани болон гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах болон хуулийн магадлан шалгалт хийх, компаниудын  өөрчлөн байгуулах ажлыг гардан зохион байгуулсан,  МУ-д хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төсөл буюу барилга, зочид буудлын төслүүдийн хуулийн бүхий л ажлыг удирдан хэрэгжүүлсэн,  иргэн, захиргааны бүх шатны  шүүхийн маргаанд оролцож амжилт байгуулж байсан арвин туршлагатай хуульч билээ.