Хуулийн этгээд, компани

ӨМГӨӨЛӨЛ:

Эвлэрүүлэн зуучлал

Бид үйлчлүүлэгчиддээ тулгарсан хуулийн  асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд чиглэдэг бөгөөд маргаантай асуудлыг аль болох зөвшилцлийн замаар шийдвэрлэж үйлчлүүлэгчдийн цаг, хөрөнгө мөнгийг хэмнэхийг зорин ажилдаг.

  • Маргааны нөгөө талтай хуулийн дагуу албан ёсоор харилцах ( албан бичиг, албан хүсэлт, шаардлага, шаардах бичиг …… гэх мэт )
  • Маргааны нөгөө талтай уулзалт зохион байгуулах, бүх талуудад ашигтай байж болох хувилбар санал болгох,
  • Эвлэрүүлэх арга хэмжээ, эвлэрлийн гэрээ байгуулах зэргээр дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

Иргэний хэрэг

Бид нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн аль нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан иргэний шүүхийн маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Тухайлбал бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдсэн, гэм хороос үүдэлтэй хохирол, компаний хууль, хувьцааны асуудалтай холбоотой, дампуурлын хууль, хөдөлмөрийн харилцаа, олон улсын гэрээний маргаан ……. гэх мэт.

Эрүүгийн хэрэг  

Бүх төрлийн эрүүгийн хэрэгт бид үйлчлүүлэгчийн хүсэлтээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны эрх ашгийг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны бүхий л шатанд  оролцохоос гадна эрүүгийн хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийн эрх ашгийг хамгаалан оролцох, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөн оролцдог.

Захиргааны хэрэг

Хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллага,  албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны зүгээс хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл буюу торгууль нь үндэслэлгүй байна гэж үзсэн тохиолдолд  захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах, илт хууль бусад тооцуулах, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулах, захиргааны акт гаргахыг даалгуулах, актын торгуулийн хэмжээг багасгуулах зэрэг хэрэг маргаанд үйлчүүлэгчийг төлөөлнө. Ялангуяа газрын маргаан, татвар, тендер, эд хөрөнгийн бүртгэл, ашигт малтмал болон түүний тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын болон   зөрчилтэй холбоотой асуудлаар хуулийн этгээд бидний үйлчилгээг түлхүү авч байна.

Арбитрын хэрэг

Гэрээний талууд маргаанаа арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээндээ тохиролцсон тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн аль нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан арбитрын шүүхийн маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тэднийг төлөөлөн оролцдог.

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ:
  • Иргэний болон гэрээний эрх зүй
  • Компаний эрх зүй
  • Хөдөлмөрийн эрх зүй
  • Татварын эрх зүй
  • Даатгалын эрх зүй
  • Уул уурхайн эрх зүй
  • Газар, үл хөдлөх хөрөнгийн эрх зүй
  • Оюуны өмчийн эрх зүй