Хууль зүйн байнгын үйлчилгээ

БАЙНГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Байнгын хуульчийн орон тоо байхгүй, ийм орон тоо байх хэрэгцээ шаардлага бага мөн хуульчтай хэдий ч зарим тохиолдолд нэмэлт хуульчийн хэрэгцээ шаардлага гардаг болон өмгөөллийн үйлчилгээг байнга авах шаардлагатай байдаг хуулийн этгээдэд хууль зүйн байнгын гэрээт үйлчилгээг санал болгодог.

Хууль зүйн байнгын гэрээт үйлчилгээ нь тухайн үйлчүүлэгчийн бодит хэрэгцээ шаардлагад тохирсон байдаг бөгөөд тухайн үйлчлүүлэгчийн шаардлагатай үед нь эсхүл тогтмол тогтоосон хугацаанд үйлчлүүлэгчийн ажлын байранд болон шаардлагатай газарт  хуульч биеэр очиж ажиллах, зайнаас хууль зүйн зөвлөгөө туслалцаа, бүхий л төрлийн шаардлагатай бичиг баримт, гэрээ боловсруулах, үйлчлүүлэгчдийн ажилчдад зориулж хуулийн тодорхой асуудлаар сургалт, мэдээлэл, итгэл бэлдэх, өмгөөллийн үйлчилгээг тогтмол үзүүлэх зэрэг  үйлчилгээ хамаардаг.